“Эрдэнэс-Таван толгой” ХК-н хувьцааны талаарх товч мэдээлэл

 

“Эрдэнэс-Таван толгой”ХК нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө буюу Төр, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг компанийн санхүүгийн тайланд тусгах ажлыг хийж баталгаажуулсан. Иймд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол улсын иргэн та хувьцаа эзэмшдэг эсэхээ шалгахаас гадна, төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн эсэхээ давхар шалгана уу. Хэрэв та данс нээлгэж амжаагүй бол өөрийн хүссэн брокерын компанид хандан дансаа нээлгэхийг зөвлөж байна.

Монгол улсын иргэн та Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон 1 сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны 4 дүгээр сарын 11 өдрөөс өмнө төрсөн бол манай компанийн хувьцаа эзэмшигч мөн юм. Харин таны хувьцааны мэдээлэл огт байхгүй, эсвэл тоо хэмжээний хувьд өөрчлөлттэй байгаа тохиолдолд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д утсаар болон биечлэн хандаж өөрийн асуудлыг шийдвэрлүүлээрэй.

ИРГЭН ТА 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ МӨН ЭСЭХЭЭ ШАЛГАХДАА

https://net.schcd.mn/registeration/ хаягаар хандан регистерын дугаараа бичиж оруулан шалгах

158989 тусгай дугаарт англи цагаан толгойн үсгээр регистрийн дугаараа бичиж илгээн шалгах; /1 мессеж- 150төг/

1072 хувьцаа мэдээллийн төвтэй утсаар /1800-1072/ холбогдон асуух боломжтой юм. /1 минут- энгийн тарифтай/

Хэрэв хувьцаа эзэмшигч мөн бөгөөд Төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй бол Брокерын компанид хандан хувьцааны арилжааны данс нээлгэх хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хувьцаагаа дансандаа байршуулан баталгаажуулж байгаа юм.

1800-1072

 

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв.

Холбоо барих

Хувьцаатай холбоотой асуулт, саналт хүсэлтээ доорхи талбарт бичгээр болон холбогдох тусгай дугаарт залгаж тодруулна уу.

1072 хувьцаа мэдээллийн төв